"Силикат", "Хай би ойл"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-25 18:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 44 ХК-ийн 251,676,395.71 төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Силикат" (SIL+10.00%) болон "Хай би ойл" ХК (HBO+7.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-15.00%) болон "Би ди сек" ХК (BDS-8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 61,473 нэгж эрхийг нийт 14.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 34176.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,372,753,801.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ