УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 10:54:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа. 


Тогтоолд, тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Шадар сайдаар томилогдсонтой холбогдуулан чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилохоор тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 24-ний хуралдаанаар тогтоолын төслийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх, тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ