Архангайд 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-27 20:54:42

Архангай /МОНЦАМЭ/. Батлагдсан тохиолдлуудтай ойр болон дам харьцсан 203 хүнд шинжилгээ хийхэд өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 5 хүнд коронавирусний халдвар илэрчээ. Ийнхүү Архангай аймагт, 

Хайрхан суманд-2 

Эрдэнэбулган суманд 21, 

Нийт 23 тохиолдол батлагдаад байна. 

Хайрхан суманд батлагдсан эхний тохиолдолтой ойр харьцсан иргэний 10 хоногийн дараах давтан шинжилгээнд вирус илэрчээ. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна. 

Хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа тул мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган, гэрийн дэглэмээ баримтлахыг уриалж байна. 

Холбоотой мэдээ