Мөсөн дор хамгийн гүнд шумбасан амжилтыг Финландад шинэчлэн тогтоожээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-03-30 11:36:01

ХЕЛЬСИНКИ. /RIA Novosti/. Мөсөн дор хамгийн гүнд шумбасан дэлхийн дээд амжилтыг Финландад тогтоолоо гэж "Upi" сонин мэдээлэв.


Шинэ дээд амжилтыг чөлөөт шумбалтын таван удаагийн дэлхийн аварга Францын тамирчин Артур Гарен-Боэри тогтоосон байна. Тэрбээр мөсөн дор 175 метрийн гүнд шумбажээ. Өдгөө 36 настай тамирчин гурван минут орчим амьсгаагаа түгжсээр энэ зайг сэлүүр, бээлийгүйгээр туулжээ.


Ийнхүү тэрбээр Чехийн шумбагч Давид Венцлийн хоёрдугаар сарын 23-нд тогтоосон дээд амжилтыг эвджээ. Тэрбээр мөсөн дор 80.9 метрийн гүнд шумбасан байна.


 


Холбоотой мэдээ