Сонгуулийн штабын ажилтнуудад үнэмлэх олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-15 10:35:06

2016 оны УИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн штабууд байгуулагдаж, орон сууц, хашаа байшингийн дэлгүүр орчинд, улс төрийн намуудын туг намирч эхэллээ.

Энэ жилийн сонгуулиар улс төрийн нэг нам сонгуулийн нэг штабтай, бүрэлдхүүнд нь  тухайн намын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан, ажилтан зэргээс бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар намуудын сонгуулийн штабын ажилтнуудын 100 ширхэг үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос олгоод байна.

Сонгуулийн тухай хуулинд зааснаар  500 сонгогч тутамд нэг шадар туслагч, 200  сонгогч тутамд нэг ухуулагч, нэг санал авах хэсэгт 2 хүртэл ухуулагч ажиллахаар заасны дагуу Ховд аймгийн хэмжээнд 92 санал авах хэсэгт аймгийн ИТХ-д нэр дэвшигчид 2280 ухуулагч ажиллах урьдчилсан дүнтэй байна.

УИХ-д нэр дэвшигч бүр мөн адил хоёр хүртэл ухуулагчтай байх ба Ховд аймагт 15 нэр дэвшигч нийт 30 ухуулагч ажиллах юм байна

         А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ