Иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 54.2 сая төгрөг зарцуулна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-04-01 16:38:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.


Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь авчрах, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардал, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг олгох зэрэг 66 иргэний өргөдөл хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингээд дээрх иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 54 сая 200 мянга 50 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ