Маргаашаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу энэ сарын 3-18-нд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана.
Үүнд:
-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино
театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй,
бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах,
ариутгал, халдваргүйтгэлийг дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас
хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор
зохицуулалт хийх/,
-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг
томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/, дэлгүүр,
худалдааны төвүүд 20.00 цагт хаах,
-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг
хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл,
шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-ын
Шуурхай штабаас мэдээлэв.