Нийтийн тээврийн автобусыг өглөө бүр халдваргүйжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-02 15:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд нийтийн тээврийн шугамын үйлчилгээнд өдөр бүр 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.


Эдгээр автобусыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж үйлчилгээнд гаргадаг аж.


Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 

Холбоотой мэдээ