Ш.Оргил: Хөршийн хяналтаа чангатгаж, шаардлагаа өндөржүүлэхийг хүсье

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-02 23:18:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээлэлдээ коронавирусний аюул та бидний дунд байсаар байгааг иргэн бүр ухамсарлан ойлгож, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мөн тэрээр:”Хэн нэгэндээ найдах, хэнэггүй зан гаргах зэрэг иргэдийн санаатай болон санамсаргүй байдал, бие биедээ тавих хяналт, хариуцлага сул байгаагаас баг, сум, аймгаараа эрсдэлд орох нөхцөл үүсч магадгүй байна. Иймээс илүү их хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулъя. Бид амаргүй нөхцөл байдлын дунд амьдарч байна. Өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ирсэн иргэд гэрийн хориог хатуу чанад мөрдөөрэй. Та бүхэн хөрш зэргэлдээ хаалга, хашаанд ирсэн хүн нэг бүрийн хөдөлгөөнд хөршийн хяналтаа чангатгаж, шаардлагаа өндөржүүлэхийг хүсье. Та бид хамтын хичээл зүтгэлээр нэгдэж байж, аюулгүй бүс нутгаа сэргээн, энх тайван цагийг хамтдаа авчрах учиртай. Нийт иргэд та бүхэн үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг уриалья гэв.  

Холбоотой мэдээ