Ухаад орхисон нүх, овоолсон шороог цэгцэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-05 11:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 73 байршилд 1267 метр урт, өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байна.


Үүнийг Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороололд өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг засаж сайжруулах хүрээнд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн шалгалтаар илрүүлжээ. Тус нутаг дэвсгэрт барилгын хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавьж, 236 аж ахуйн нэгж, байгууллагыг шалган, зөрчилтэйд нь хугацаатай үүрэг өглөө.


Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд өнгөрсөн сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх,  таван шонд таг хийснийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлсэн юм.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “НМХГ болон Улаанбаатар хотын ЗАА-нд хандсан гомдол иргэдээс их ирж байгаа тул аудит оруулна гэдгийг дуулгав. Тэрбээр, нийслэлд голомт бүхий байршилд халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээтэй зохион байгуулах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороог цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ