Бүжиг дэглээчдэд онол, практикийн мэдлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-15 17:08:01

"Монголын мэргэжлийн бүжиг дэглээчид"-ийн холбооноос БСШУЯ-ны дэмжлэгтэй бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг энэ сарын 10-14-нд зохион байгууллаа. 

Сургалт нь Монгол Улсын  театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн  бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн  хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг  цогцоор нь  олгох  зорилготой. 

Энэхүү сургалтаар бүжгийн хувцасны дизайн, бүжгийн хөгжим сонгох, клавиртай ажиллах, тайзны  гэрэлтүүлгийн талаарх онолын мэдлэг, гэрлийн дизайн гаргах, театрын үйл ажиллагааг төлөвлөх, бүжгийн анатоми, бэртлээс урьдчилан сэргийлэх  зөвлөмж өгөх, бүжгийн найруулагчийн төлөвлөгөө гаргах, зураглал хийх талаарх мэдлэг олгосон юм. 

Ж.Болор

Холбоотой мэдээ