Эрээний чиглэлд тээврийн хэрэгслийг ээлж дараатай нэвтрүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-07 17:08:50

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүд суманд “Ковид-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас Эрээн хотын хилийн боомтоор Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлэхийг зогсоогоод байгаа юм.

Үүнээс болж хилийн боомтын орчимд том оврын автомашины бөөгнөрөл бий болсныг сумын Онцгой комисс болон хилийн боомтын зөвлөл, холбогдох албаныхан хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр 500 гаруй машиныг Замын-Үүдийн Чөлөөт бүсийн зам талбайд байрлуулжээ.

Дээрх автомашиныг тодорхой дарааллын дагуу БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэж Замын-Үүд сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Замын-Үүдийн хилийн боомтыг нээж ачаа тээвэр нэвтрүүлэх асуудлыг хоёр улсын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд ойрын үед тодорхой  шийдвэр гарах талаар албаныхан мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ