“Гермес Центр” хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Гермес Центр” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлажээ.
Тодруулбал, энэ оны 4 дүгээр сарын 9-нд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. Тус ХК хувьцаа эзэмшигч нараа 4 дүгээр сарын 8-ны дотор цахимаар бүртгүүлэхийг мэдэгджээ.