Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-ны өдрөөс түр зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-07 22:12:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар УИХ-аас тогтоосон.  Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Иймд иргэн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс буюу зургадугаар сарын 10-наас сэргээх ажээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалт https://burtgel.gov.mn цахим хаягт байршсан. Сонгогчид өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээллийг шалгаж нягтлах боломжтой гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ