Архангайд 7 шинэ тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-08 11:28:09

Архангай /МОНЦАМЭ/. АОК: Архангай аймагт сүүлийн 24 цагт 7 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 125 тохиолдол боллоо. Бүрэн эдгэрсэн 42 иргэн тусгаарлалтад шилжлээ. Хэвтэн эмчлүүлж байгаа 83 иргэнээс биеийн байдал хүндэвтэр 13, хөнгөн 70 иргэн эмчлүүлж байна. 


Ойрын хавьтлын 1431 иргэнээс тусгаарлах байранд 20, гэрийн тусгаарлалтад 1411 иргэн байна. Харин 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна. Эрдэнэмандал суманд 18 ортой, Хайрхан суманд 6 ортой тусгай эмнэлэг дэлгэн батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэллээ.

Холбоотой мэдээ