Ногоон бүсэд 276 албан хаагч эргүүл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-09 14:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ногоон бүсийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд нийслэлийн ОБГ, Цагдаагийн удирдах газар, БОГ, ЗЦГ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.


Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтыг хоёр дахь жилдээ хийж байгаа. Нийслэлд он гарснаас хойш ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтраажээ.


Цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймэр эрсдэл их, аюултай зэрэгт хүрснийг мэдээлсэн. Иймд иргэд хаврын хуурайшилтын үед асаасан гал, шүдэнз, татсан тамхины цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий саванд хийх, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ