Төв суурин газарт 18 цагаас хойш бүх хөдөлгөөнийг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-09 20:08:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сумд хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах, төв суурин газрын хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Энэ сарын 10-ны 06.00 цагаас 25-ны 00 цаг хүртэл сум хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хорилгов. Мөн энэ хугацаанд төрийн байгууллагууд 09:00-16:00, хүнсний дэлгүүрүүд 10:00-17:00 цагт ажиллана.
Аймгийн хэмжээнд энэхүү хугацаанд 18:00 цагаас хойш төв суурин газрын бүх хөдөлгөөнийг зогсоох юм байна. Эмийн сан, эмнэлгийн байгууллагууд хэвийн ажиллана.
Тус хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх юм.
Холбоотой мэдээ