“Файзер” компани 12-15 настай хүүхдэд вакцин хийх хүсэлт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-12 11:31:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын “Файзер” компани “COVID-19”-ийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдэд хийх хүсэлтийг Хүнс, эмийн агентлагт хүргүүлжээ.

 

Энэ тухай ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв. Судалгааны хяналтын плацебо бүлэгт хамрагдсан 1 129 өсвөр насныхны дунд “COVID-19” халдварын 19 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин вакцинд хамрагдсан бүлгийн 1 131 оролцогчийн дунд халдварын нэг ч тохиолдол илрээгүй байна.


Энэ нь энэ насныханд вакцин 100 хувь халдвараас сэргийлэх үр дүнтэйг харуулжээ.

Холбоотой мэдээ