Гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-12 12:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, “Сүү” ХК-ийн төлөөлөл амралтын өдрөөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, тэдний ажилтай танилцав.


Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, 17 гишүүнтэй “Ар гүнт марцад” хоршоо нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаа эхэлж,  өвлийн улиралд өдөрт хоёр тонн, дулааны үед гурван тонн гаруй сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлж байна.

Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгдэж байгаа аж.




Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.


Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах бодит дэмжлэг болж байгааг малчид онцолжээ. 

Холбоотой мэдээ