Баян-Өлгий аймаг өрсөлдөх чадвараараа 13 дугаар байрт жагсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-12 14:38:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын 2020 оны өрсөлдөх чадварын үнэлгээг саяхан гаргасан.

Ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий аймаг 62.26 оноогоор 13 дугаар байрт жагсаж, өмнөх оны байраа хадгалан үлдсэн юм.

Тус аймгийн хувьд аймгийн төсөв, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, эдийн засгийн идэвхтэй хүн ам зэрэг үзүүлэлтээрээ аймгуудыг тэргүүлдэг ч институцийн тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр сүүлийн байруудад оржээ.

Хүнд суртлыг арилгах, байгууллага хоорондын уялдаа, боловсон хүчний чанар, шуурхай ажиллагааг сайжруулахыг сүүлийн 8 жилийн турш сануулсан ч бодит үр дүн гараагүй, аймгийн хөгжлийг хойш татсаар байгааг судалгааны тайланд онцлон анхааруулсан байна.   

Холбоотой мэдээ