Ирэх башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 15 давбал Их аварга болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-30 10:40:46

Мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын Аки башёд сайн барилдсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд Сүмогийн холбооноос 11 дүгээр сарын тэмцээнд уналгүйгээр 15 давбал Ёкозүна цол олгох болзол тавьсан байна.

Тэрбээр Аки башёд сайн барилдсан ч Кисеносато, Гойдо, Точиозан нарт унасанаар өөрийнхөө боломжийг алдсан гэж болно. Түүний хувьд энэ бөхчүүдэд унаагүй байсан бол шууд түрүүлэх байв. Мөн хоёр Их аварга барилдаагүй учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд ирэх башёд нэг ч уналгүй түрүүлбэл мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь Их аваргаар тодрох юм. Харин Монголын тав дахь Их аварга цолтон сүмоч болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд