Аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан баг Эрдэнэдалай суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-12 21:10:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан баг Эрдэнэдалай суманд ажиллаж байна.

Тус суманд коронавирусний есөн тохиолдол илэрч, тэг зогсолт хийж, шаардлагатай хариу арга хэмжээг авч байна. Тэг зогсолт хийсэн хугацаанд эм, хүнсний худалдаанаас бусад үйлчилгээг зогсоож, хүнсний нэрийн гол бүтээгдэхүүн болон усны хангалтыг хүргэлтээр гүйцэтгэж байгаа ажээ.

Аймгийн Онцгой комиссын гишүүд үүссэн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө зөвлөмж өгч, тус сумаас мэдээлэл хийлээ.

Халдвартай есөн иргэн сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаа ба нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа.

Тандалт судалгаагаар ойрын хавьтал 128, дам хавьтлын 204 хүн байгааг тогтоож, түргэвчилсэн оношлуураар 157, PCR-ийн шинжилгээг 334 хүнээс авсан байна. Түргэвчилсэн оношлуураар “эерэг” гарсан 7 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авчээ. Шинжилгээ авах байнгын болон явуулын цэг ажиллаж байгаа аж.

Сумын хэмжээнд өвчний голомт бүхий 29 цэгийн 17200 М2 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Холбоотой мэдээ