Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-16 13:09:00

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх "Захиргааны ерөнхий хууль"-ийн тухай мэдээлэл өгөх сургалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас зохион байгууллаа.

Дээрх хууль нь Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилго бүхий хууль юм. Дээрх сургалтад Сүхбаатар сумын 8 багийн 21 иргэн хамрагдлаа.

Мөн сургалтын үеэр сумын Газрын даамал Э.Болор-Эрдэнэ газар олголтын талаар, Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Баярцэцэг хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Соёлдэлгэрэх Тамхины хяналтын тухай хуулиар тус тус мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ