Коронавирусний халдвар авсан 12 иргэн бүрэн эдгэрлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-15 16:44:25

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Коронавирусний халдварын нийт 72 тохиолдол батлагдсанаас 84,7 хувь буюу 61 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн иргэдээс 12 хүн эрүүл мэндийн байгууллагын хяналтаас гарч, хэвийн амьдралын горимд шилжсэн байна.

"Сумын эрүүл мэндийн төвүүдэд 11 иргэн эмчлүүлж байгаагаас ес нь хөнгөн байна. Биеийн байдал нь хүнд хоёр хүн Хутаг-Өндөр суманд эмчлүүлж байгаа. Халдвараас сэргийлж амны хаалт зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зайгаа барих нь хамгийн чухал байна гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарантуяа анхаарууллаа.

Холбоотой мэдээ