АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-16 14:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолыг баталлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долоодугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ. Хамтарсан тунхаглалыг бататган АНУ-ын Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолыг энэ сарын 15-нд батлав.


“Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоол нь Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ардчилсан үнэт зүйлсэд тулгуурласан  хөгжлийн тогтолцоог бататгах, түүнчлэн АНУ-ын Конгресст шинээр дахин өргөн баригдахаар хүлээгдэж буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.


АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхимын 36 дугаар тогтоол





Холбоотой мэдээ