Худалдаа үйлчилгээний төвийн удирдлагуудад зөвлөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-18 01:01:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавирүст халдварын батлагдсан тохиолдол 58 болсон. Мөрөн суманд өнөөдөр шинээр 2 голомт бүртгэгдэж нийт 4 голомт, Тариалан суманд 2, Цэцэрлэг суманд 1 нийт коронавирүст халдварын 7 голомт  байгаа юм.


Эрсдэл өндөр байгаа энэ үед Мөрөн суманд худалдаа үйлчилгээний төвүүдэд тавьж буй хяналтыг сайжруулахаар Шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагуудад зөвлөмж өглөө.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хариуцлага чухал байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг үйл ажиллагаандаа баримтлан, халдвар хамгаалалтын дэглэмээ мөрдөн ажиллаж, хүнд үеийг хамтдаа даван туулахыг Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ