Мүн Жэ Ин уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-19 15:03:42

СӨҮЛ. /TASS/. Дөрөвдүгээр сарын 22-23-нд цахим хэлбэрээр болох уур амьсгалын асуудлаарх олон талт дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно хэмээн Хөх ордны төлөөлөгч мэдэгджээ.

“Уулзалтад оролцох үеэрээ Мүн Жэ Ин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд БНСУ-ын эрх баригчдын оруулж буй хувь нэмрийн талаар ярихын сацуу Сөүл хотод 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл–P4G” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад нэгдэхийг оролцогчдод уриална” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Түүнчлэн энэхүү дээд хэмжээний уулзалтад Мүн Жэ Ин оролцсоноор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд АНУ, БНСУ түншлэлээ бэхжүүлэх боломжийг олгоно гэдгийг Хөх ордны төлөөлөгч цохон дурдсан байна. 

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн 40 орчим удирдагчийг дөрөвдүгээр сарын 22-23-нд зохион байгуулагдах уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохыг  урьжээ.

Холбоотой мэдээ