Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтууд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-17 09:39:50

Завханд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор цуврал сургалтууд явагдаж байна.

Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, бизнесийн санаа өгөх, бизнесийг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 60 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид хамрагдсан байна.

Мөн 23 аж ахуйн нэгж, иргэн 255.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж үр дүнд нь 34 ажлын байр шинээр бий болжээ.  Тухайлбал  том зээлийн хүрээнд “Тэс шим” хоршоо мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 1500.0 сая, “Ган залаат” ХХК тахианы аж ахуйгаа өргөжүүлэх чиглэлээр 120.0 сая, “Хошуу дэнж” ХХК тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр 500.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үр дүнд нь 62 ажлын байр шинээр бий болоод байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ