Завханд батлагдсан тохиолдол 58 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-20 17:30:01

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын 44 иргэний PCR шинжилгээний хариу гарч 23 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тосонцэнгэл суманд тэг зогсолт хэвээр үргэлжилж байгаа. Коронавирусний халдвар авсан иргэдийн голомт тодорхойгүй. Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Тус сумын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах баг Улиастайгаас очиж ажиллаж байна. Дээрх батлагдсан тохиолдлууд нэмэгдсэнээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 58 боллоо.Тиймээс иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг аймгийн Шуурхай штабаас зөвлөж байна”. 

Холбоотой мэдээ