48 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-21 15:16:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид сүүлийн 24 цагт 202 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд нийт батлагдсан 61 тохиолдол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 11, Тариалан суманд 1, Рэнчинлхүмбэ суманд 1, нийт 13 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн дотор хөнгөн 6, хүндэвтэр 6, хүнд 1 иргэн байна. Харин 48 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ. Мөн голомттой бүс нутгаас ирсэн болон дам хавьтлын нийт 740 иргэн тандалтад байгаа аж.


 

Холбоотой мэдээ