Сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-21 15:31:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дундговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж, нийт тохиолдол 35 боллоо.

Дээрх бүх тохиолдлын хувьд Эрдэнэдалай суманд 31, Өлзийт суманд 4 бүртгэгдсэн ба өвчтөнүүдийг хоёр сумын ЭМТ-д хэвтүүлэн эмчилж байна. 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 31 хүн хөнгөн байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын иргэдийг гэрийн ажиглалт ба тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад байна. Өнөөдрийн байдлаар 1953 иргэн гэрийн ажиглалтад, 45 иргэн тусгаарлах байранд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 91 хүнийг PCR, 131 хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ. 

Холбоотой мэдээ