Архангайд сүүлийн 24 цагт 11 шинэ тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-27 12:55:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр 11 тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 293 боллоо. Нийт 352 иргэнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд батлагдсан 11 тохиолдлыг сумдаар авч үзвэл, Эрдэнэбулган 4, Цэнхэр 4, Хотонт 1, Эрдэнэмандал 2 тус тус бүртгэгдсэн байна.

Үүнд: 

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 169 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол 

Эрдэнэмандал – 58 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 13 тохиолдол

Хотонт – 2 тус тус байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 6 иргэн бүрэн эдгэрч, нийт 243 батлагдсан тохиолдол бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 47 иргэн байна. Үүнээс, нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 35, Эрдэнэмандал СЭМТ-д 3, Хайрхан СЭМТ-1, Чулуут СЭМТ-д 4, Цэнхэр СЭМТ-д 4 иргэн тус тус эмчлүүлж байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн-41, хүндэвтэр-6 иргэн байна.


Ойрын хавьтлын 2073 иргэн, тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 508 иргэн тус тус мэргэжлийн байгууллагын хяналтад байна. 


Сүүлийн 24 цагт 23 объектын 1510мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ