Оросын хөнгөн атлетикийн тамирчид "Рио-2016"-д оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-18 09:18:15

ВЕНА. /NHK/. Оросын тамирчдыг удахгүй болох гэж байгаа “Рио-2016” Олимпын наадамд оролцуулахгүй байхаар Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ шийджээ.

Харин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоогүй тамирчид Риогийн олимпод оролцож болно.

Оросын хөнгөн атлетикийн тамирчид зохион байгуулалттайгаар, төрийн дэмжлэгтэйгээр сэргээш хэрэглэдэг гэсэн мэдээлэл гарсны дараа ОУХАХ тус улсын хөнгөн атлетикчдын олон улсын шинж чанартай тэмцээнд оролцох эрхийг өнгөрсөн оны 11 дүгээр сард түдгэлзүүлээд байсан юм.

ОУХАХ-ны удирдах зөвлөлийнхөн баасан гарагт Австрийн Вена хотноо хуралдан тус холбооны дүрэм журмыг зөрчсөн орос тамирчдын эрхийг хассан шийдвэрээ хэвээр үлдээжээ.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн саяхан гаргасан тайлантай ОУХАХ танилцсанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг тайланд “Оросын хөнгө атлетикийн тамирчид сэргээш хэрэглэх нь газар авч байна. Бүр зохион байгуулалттайгаар, төрөөс дэмжлэгтэйгээр сэргээш хэрэглэдэг" гэж бичсэн байсан юм. Гэхдээ төрийн дэмжлэгтэйгээр сэргээш хэрэглэдэг гэсэн мэдээллийг ОХУ-ын холбогдох албаны хүмүүс эрс няцааж байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ