E-Mongolia-д эрчим хүчний үйлчилгээ нэмэгдэн оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-29 12:42:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д иргэд, ААН-үүдэд үзүүлдэг эрчим хүчний үйлчилгээ орлоо. Иргэд www.e-mongolia.mn портал сайтад холбогдсоноор цахилгаан, эрчим хүчний төлбөрөө төлөх, төлбөрийн үлдэгдлээ шалгах, бусад үйлчилгээг авах, мөн шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох, техникийн нөхцөлийн хүсэлт илгээх, олгох үйлчилгээг цахимаар авах нөхцөл боломж бүрдсэн талаар "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдээллээ.


Цахилгаан эрчим хүчний үйлчилгээг цахимаар авах боломжтой болов




E-Mongolia-д өдөр бүр шинэ үйлчилгээ орж байгаа бөгөөд ойрын хугацаанд төрийн 592 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. 


4 дүгээр сарын 29-ний байдлаар E-Mongolia  төрийн цахим үйлчилгээний платформд ААН-үүдэд зориулсан 16 чиглэлийн, 33 төрийн байгууллагын 338 үйлчилгээг онлайнаар авах боломжтой байна. Үүнд одоогоор

Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа,

Нийсслэлийн Аялал жуулчлалын газрын амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах

Жуулчны баазны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах

Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах

Жуулчин тээврийн автобусыг улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ,

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт,

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт / Нийслэл /

Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгож гэрээ байгуулах

Ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах

Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт Засаг даргын тодорхойлолт гаргах

Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах

Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл

Элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгох,

Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, хаяг дугаар олгох

Гүйцэтгэлийн байрзүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэл,

ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл

Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт

ГИХГ-ын В ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

J ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

Албан зэргийн А2 ангиллын визийн зөвшөөрөл

Жуулчин буюу J, ажил хэргийн буюу В визийн хугацаа сунгуулах хүсэлт,

Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт

Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах

Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сунгах

Жижиг, дунд, үйлдвэр эрхлэгчийн тодорхойлолт,

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ

Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах

Инженерийн шугам, сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах

Нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд, аж ахуй нэгж, байгууллагатай төлбөртэй зогсоолын гэрээ хийх,

Шилэн кабель суурилуулах техникийн нөхцөл шинээр олгох сунгах /А/

Европын холбооны улсад экспортлох амьтны эрүүл мэндийн гэрчилгээ / өлөн гэдэс /

БНСУ руу экспортлох адууны махан дайвар

Сүү, сүүн бүтээгдэхүүний гэрчилгээ

Туяа эмчилгээний үүсгүүрийн ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдөл

Тэсрэх материал ашиглах хяналтын хуудас

Тэсрэх материал тээвэрлэх хуудас

Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд

Ургамал, үр, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн

Усны амьтан

БНХАУ руу экспортлох нядалгааны адууны эрүүл мэндийн гэрчилгээ

Цооног өрөмдлөгийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тээвэрлэх эрхийн зөвшөөрөл хүсэх өргөдөл

Цөмийн онош зүйн үүсгүүр ашиглах хадгалах тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл

Эмнэлгийн эмчилгээ оношилгоонд ашиглах цацрагийн үүсгүүр импортлох зөвшөөрөл хүссэн өргөдөл

Эрүүл мэндийн чиглэлээр рентген аппарат ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл

Япон улс руу гаргах сүүний гэрчилгээ

Үйлдвэрлэл, үйлчилгээний машин механизм, тоног, төхөөрөмжид гэрчилгээ олгох

Өлөн гэдэг дамжуулан тээвэрлэх

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах

Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автоматаар тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Соёл урлагийн / дуу, хөгжим, бүжиг, драм, кино драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Дотоодын архины онцгой албан татвар

Дотоодын бараа, бүтээгдэхүүний суутгасан НӨАТ

Зам ашигласны төлбөр

Нийслэлийн хотын албан татвар

Нүүрсний агаарын бохирдлын төлбөр

Ойн нөөц ашигласны төлбөр

Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр

Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ

Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр

Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар төлөх

Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Татварын алданги төлөх

Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа

Татварын торгууль төлөх

Тендерийн тодорхойлолт

Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Улсын тэмдэгтийн хураамж төлөх

Ус бохирдуулсны татвар төлөх

Хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөх

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр

Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр

УБЕГ-ын Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа, Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа,

Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа

Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа

Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тухай зөвшөөрөл авах

Арилжааны радио /хэт богино долгион/ үйлчилгээнд радио давтамж ашиглах тухай зөвшөөрөл

Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл

Мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах

Олон суваг дамжуулах үйлчилгээ

Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт-арилжааны радио, 

Радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ,

Суурин холбооны тусгай зөвшөөрөл

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээний баталгаажуулалт

Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Үүрэн холбооны тусгай зөвшөөрөл сунгалт

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах,

Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ,

Японы ур чадварын дадлагажигчийн тодорхойлолт,

Гадаадаас ажиллах хүч авах үйлчилгээний зөвшөөрөл олгох,

Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,

Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,

Эрчим хүчний барилга байгууламж эзэмших тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн цахим лавлагаа,

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилга барих хүсэлт гаргах

Тусгай хамгаалалттай газар нутагт барилга барих хүсэлт гаргах зэрэг үйлчилгээ оржээ. 



Холбоотой мэдээ