Батмөнх Даян сэцэн хаан Өмнөговь аймгийн нутагт төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-19 13:15:39

Монголын төрийг хамгийн олон жил барьсан буюу 47 жил хаан ширээнд суусан Батмөнх Даян сэцэн хаан Өмнөговь аймагт төржээ. Алтан ургийн 31 дэх хаан тус аймгийн Хүрмэн сумын нутаг Их Аргалант уулын "Худаг цагаан дэрс" гэдэг газар төрснийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн, түүх судлаачид тогтоосон байдаг аж.

Энэхүү түүхэн хүнийг тус нутагт төрсөн нь говьчуудын бахархах зүйлийн нэг гэж үзэн 2014 онд түүний мэндэлсэн 550 жилийг ойг тэмдэглэсэн юм. Мөн Батмөнх даян хааны тухай дуу бүтээн, түүний нэрэмжит шагналыг Өмнөговьдоо бий болгож нутгийн удирдлагын ордоныхоо өмнөх талбайд хөшөөг нь сүндэрлүүлжээ.

Өнөөдөр хагарч бутарсан улсаа нэгтгэж чадсан түүхт хаангүйгээр Өмнөговийг төсөөлөхийн аргагүй болсон байна. Монгол улсын төрийг амар тайван болгож чадсан Батмөнх хаан энэ нутагт 552 жилийн өмнө төржээ. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ