Хашаандаа бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-19 13:23:54

Өмнөговь аймагт Монголд байхгүй соёл амралтын хүрээлэнг байгуулж байгаа тухай бид мэдээлж байсан билээ. Харин энэ удаа өөрийн эзэмшлийн хашаандаа жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулсан Даланзадгад сумын иргэн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Гэрэлт-Одын талаар мэдээлж байна.

Цагдаагийн ажилтан тэрээр нөөц боломжоо ашиглан өөрийнхөө хашаанд мод тарьж, зүлэгжүүлэн, явган хүний зам тавьжээ. Мөн хүүхдийн тоглоомын талбайг байгуулсан нь говьчуудын бахархлыг төрүүлж байна.

Мод, зүлэг ургуулна гэдэг говийн нөхцөлд нэлээн хөдөлмөр, ур чадвар шаарддаг. Өөрийнхөө чөлөөт цагаар ийнхүү өөрийн амьдрах орчиндоо ая тухтай орчинг бий болгосон нь говийнхныг ажилсаг гэдгийг ч харуулж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ