БНХАУ Австралитай эдийн засгийн яриа хэлэлцээгээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-06 13:10:04

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид Австралитай хийж буй стратегийн түвшний эдийн засгийн яриа хэлэлцээг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.


"Сүүлийн үед Австралийн Засгийн газрын хүмүүс хүйтэн дайны сэтгэлгээ, үзэл суртлын ялгаварлан гадуурхалт дээр үндэслэн зарим арга хэмжээг авч, хоёр орны хэвийн харилцаа, хамтын ажиллагаанд саад тотгор учруулж байна" гэж БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны мэдэгдэлд дурдсан байна.


"Үүнтэй холбогдуулан Хөгжил, шинэчлэлийн хороо өнөөдрөөс эхлэн Хятад-Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний хүрээнд явуулж буй бүх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа" гэж мэдэгдэлд дурджээ.


Австралийн Виктория муж “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад улстай байгуулсан олон улсын гэрээг цуцалж байгааг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өмнө нь мэдэгджээ. Уг гэрээ нь Австралийн гадаад бодлогын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа учир цуцалсан аж. 



Холбоотой мэдээ