Хөрөнгийн биржид 352 сая төгрөгийн хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-07 18:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 352,825,921 төгрөгийн үнийн дүн бүхий 640,025 хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH+13.48%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаансан" (UNS-8.68%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-7.23%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"Булган ундрага", "Стандарт агрикалчер групп" ХК-ийн ханш хамгийн их өсөв.



“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 354,276 нэгж эрхийг нийт 100.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 37056.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,724,315,392,598 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ