Үсчин, гоо засалчид аварга шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:28:01

Баянхонгор аймгийн Үсчин-гоо засалч, хумс дизайн урлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ боллоо. Уралдаанд төв, хөдөөгийн 50 гаруй үсчин оролцсон бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр ТУҮГЗХ-ны тэргүүн, доктор Н.Цогзолмаа ажилласан байна.

Тус тэмцээнээр эрэгтэй сонгомол, эмэгтэй үдшийн гоёл, тайзны нүүр будалт, хумс будалт, эрэгтэй, эмэгтэй тайралтын төрлийн аваргуудыг шалгаруулжээ.

Эрэгтэй сонгомол төрөлд “Цахир булаг” Б.Ууганцэцэг, Эмэгтэй үдшийн гоёл төрөлд “Үзэмж салон” А.Билэгмаа, Нүүр будалт, хутс заслын төрөлд “Болдмаа салон” Г.Оюун-Эрдэнэ, Эмэгтэй тайралтад Г.Юмжав, Эрэгтэй засалтад Лаки салоны н.Оюун-Эрдэнэ тус тус шалгарсан байна. Шалгаруулалтын үеэр Ерөнхий шүүгч хэлэхдээ, Хонгор нутгийн үсчин гоо засалчид улсын хэмжээний үсчдийн амжилтаас хол хоцрохооргүй өсч хөгжиж, урьд урьд жилүүдийнхээс амжилтаа ахиулсан байна. 

Б.мөнхзул

Холбоотой мэдээ