Испанийн парламент уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-14 12:14:10

МАДРИД. /Xinhua/. Испанийн Депутатуудын конгресс буюу парламентын доод танхим ирэх жилүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилготой уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн тухай хуулийг пүрэв гарагт баталжээ.


2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оны түвшнээс 23 хувиар бууруулахыг зорьж буй хуулийн төслийг батлахыг хэт барууныг баримтлагч “Vox” намынхнаас бусад нь дэмжсэн байна. Энэхүү баримт бичигт 2030 он гэхэд бүх эрчим хүчний 42 хувийг, цахилгаан эрчим хүчний 74 хувийг сэргээгдэх эх үүсвэртэй болгохоор тусгажээ.


Мөн Испанийг 2050 он гэхэд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилгодоо хүрч, 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ. Парламентын бүх бүлгийн хүчин чармайлтын дүнд энэхүү хуулийг сайжруулах зөвшилцөлд хүрлээ гэж Экологийн шилжилтийн асуудал хариуцсан сайд Тереза Рибера мэдэгджээ.

Холбоотой мэдээ