Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их буюу 3219 хүнийг өнөөдөр вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-16 15:55:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр иргэдэд "Астразенека" вакцины давтан тунг, "Вероселл" вакцины 1 болон 2 дугаар тун, мөн 55-аас дээш насны иргэдэд "Спутник" вакцины эхний тунг хийж байна. Дүүргээр авч үзвэл Багануурт 4 баг ажиллаж, 750 иргэнийг вакцинд хамруулна.


Багахангайд 1 баг ажиллаж 370 хүнийг, Баянзүрх дүүрэгт 20 баг ажиллаж 3450 хүнийг, Баянголд 11 баг 2 928 хүнийг тус тус вакцинжуулна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 9 баг ажиллаж 3219 хүнийг, Сүхбаатар дүүрэгт 10 баг ажиллаж 2 926, Налайхад 3 баг ажиллаж, 920 хүнийг, Чингэлтэйд 9 баг ажиллаж, 3100, Хан-Уулд 6 баг ажиллаж, 3110 хүнийг, явуулын цэгээр 10 баг ажиллаж 21 513 иргэнийг вакцинд хамруулж байна. 





Холбоотой мэдээ