“Бахчисарайн оргилолт булаг” балетын 60 жилийн ойн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-21 14:20:28

УДБЭТ-ын тайзнаа тавьсан хамгийн анхны мэргэжлийн балет Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт энэ сарын 25, 26-нд болно.

Энэхүү хүндэтгэлийн тоглолтод тус театрын сонгодог бүжигчид болон үе үеийн гол дүрүүдийг бүтээж байсан ахмад бүжигчид, ОХУ-ын балетын жүжигчид урилгаар оролцон тоглох юм.

Тус балет нь 4 бүлэгтэй. Мария, Вацлав нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг бүжгийн жүжиг анх 1934 оны есдүгээр сарын 28-нд Ленинградын С.М.Кировын нэрэмжит Дуурь, бүжгийн театрт, Монголын тайзнаа 1956 оны долдугаар сарын 5-нд тавигдаж олны хүртээл болж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ