Сонгуулийн ажилд 1764 хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-21 23:58:45

Өмнөговь аймгийн хэмжээнд УИХ-д нэр дэвшигчийн 6 менежер, 154 шадар туслагч, 456 ухуулагч ажиллаж байна.

Мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд 75 нэр дэвшигчийн 70 менежер, 261 шадар туслагч, 739 ухуулагч ажиллаж байгаа ажээ. МАХН-ын штабын 3 ажилтны үнэмлэхийг мөн олгоод байгаа гэнэ. Нийтдээ энэхүү сонгуулийн ажилд 1764 хүн ажиллаж байгаа аж. УИХ болон аймгийн ИТХ-ын нэр дэвшигчийн намын штабын бүрэлдэхүүний үнэмлэхийг цаг хугацаанд нь олгожээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ