Соробан сампингийн дэлхийн шилдэг 100 хүүхдийн жагсаалтад багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-04 17:49:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. UCMAS Олон улсын сампингийн хороо болон “Тояа” хүүхэд хөгжлийн академи хамтран өнгөрсөн 4 дүгээр сарын 10-ны өдөр орон даяар цахимаар зохион байгуулсан Соробан сампингийн тэмцээнээс Баян-Өлгий аймгийн хүүхдүүд 3 алтан цом, 2 мөнгөн цом хүртэж, 7 хүүхэд олон улсын тэмцээнд оролцох эрх авсан.

Соробан сампингийн олон улсын онлайн тэмцээн 5 дугаар сарын 29-ний өдөр болсон бөгөөд 5 тив, 30 улсын 17 мянга орчим хүүхэд оролцож, оюун ухаанаа сорин өрсөлджээ.

Баян-Өлгий аймгийн сурагчид уг тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 100 хүүхдийн жагсаалтад багтжээ. Тэмцээний дүнгээр С.Жигер 1 дүгээр байр, М.Ерасыл, Е.Нуртилек нар 2 дугаар байр, Б.Имангали, Е.Айбану, Б.Елмира, Е.Рабия нар 3 дугаар байрт тус тус шалгарсан байна.    

Ташрамд сануулахад, Соробан сампин нь 500 гаруй жилийн түүхтэй, тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, математик төсөөллийг сайжруулах замаар хүний оюун ухааныг хөгжүүлдэг сургалт юм.

Холбоотой мэдээ