Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1548 иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-08 17:42:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагаас эхэллээ. Өвөрхангай аймгийн хэмжээнд санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1548 иргэн санал өгөхөөр хүсэлтээ илрүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд 110 хэсгийн хороодын ажилтан, албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авч байгаа ба оройн 20.00 цаг хүртэл үргэлжлэх аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авна.

 

Холбоотой мэдээ