Төв аймаг руу зорчихгүй байхыг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-09 11:28:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд орон нутагт “Ковид-19” халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

 

Өнгөрсөн 24 цагт орон нутагт халдварын 340 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 18, Орхон аймагт 20, Булган аймагт 7, Хөвсгөл аймагт 10, Ховд аймагт 7, Төв аймагт 88, Архангай аймагт 23, Дорнод аймагт 4, Говьсүмбэр аймагт 21, Сүхбаатар аймагт 22, Өвөрхангай аймагт 16, Говь-Алтай аймагт 35, Баянхонгор аймагт 34, Ховд аймагт 7, Баян-Өлгийд 1, Дундговь аймагт 28 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

Сүүлийн өдрүүдэд Төв аймагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй тул тус аймгийн сумдад аль болох зорчихгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэйг ЭМЯ-наас зөвлөв. Тус аймагт халдварын нийт 1540 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Орхон аймагт 20 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 1000 гаруй хүн өвчлөөд буй юм.

 

Тиймээс иргэд аль болох орон нутаг руу зорчихгүй, айлд зочлохгүй, олон хүн цугларсан газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэм сайтар сахихыг ЭМЯ-наас анхааруулав. 

Холбоотой мэдээ