УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 12:44:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд буюу "Жет" сургуульд 12.00 цагт очиж Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. 


Энэ үеэр тэрбээр, цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдэд уриаллаа. Мөн улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 13.45 хувьтай байгаа нь өмнөх жилүүдийнхээс өндөр байгааг онцоллоо.



Тэрбээр, "Ардын хувьсгалын 100 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Тэртээ 1921 онд монголчууд эв саналаа нэгтгэж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байсан түүхийн тэгш ой тохиож буйгаараа түүхэн сонгууль юм. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиад, сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь бахархууштай. Сонгуулийн дараа тусгаар тогтнолын баяр наадам, "КОВИД"-гүй зун ирнэ" хэмээгээд залуусыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Холбоотой мэдээ