Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-10 11:53:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд, улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад хоёр сая 41 мянга 985 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 210 мянга 628 сонгогч буюу 59.3 хувь нь саналаа өгчээ.


Санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 саналаар илт давуу ялав. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн саналаар удаалжээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм.


Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа 7 493 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 5 618 нь саналаа өгчээ. Гадаад дахь сонгогчдын саналаар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 4 084 саналаар тэргүүлсэн бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1 175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 160 сонгогчийн санал авчээ.


Сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт дуусмагц хяналтын гар тооллого явуулж эхэлсэн бөгөөд өглөө дууссан байна. Хяналтын тооллогыг 2087 хэсгийн хороонд хийхэд автомат техникийн дүн зөрсөн асуудал гараагүй болохыг СЕХ-ноос мэдээлэв.


Ийнхүү МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт хэсгүүдийн дүнгээр олонхын санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нөхцөл бүрдэж байна. Хуульд зааснаар, олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ хууль баталж Ерөнхийлөгчөөр батламжлах бөгөөд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.


Нэр дэвшигчдийн авсан саналын тоо, аймаг, дүүргийн ирцийн дүн мэдээ:

 

 

 

Аймаг, дүүрэг

 

 

Ирц

/хувиар/

 

Хэсгийн хороо

Нэр дэвшигчдийн авсан санал

 

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ


ЗХЭЭ

Д.Энхбат

1

Архангай

55.8

105 

23 870

(72.1%) 

6 186

(9.2%) 

3 046

(18.7%) 

2

Баян-Өлгий

58.7

97 

29 474

(87.4%) 

 2 636

(7.8%)

1 616 

(4.8%)

3

Баянхонгор

55.7

 102

23 522 

(84.2%)

1 898 

(6.8%)

2507 

(9%)

4

Булган

56.1

70 

17 825 

(82.8%)

1 401

(6.5%) 

 2 290

(10.6%)

5

Говь-Алтай

57.8

88 

18 336

(87%) 

1 099 

(5.2%)

1 640

(7.8%) 

6

Говьсүмбэр

61.0

 9

5 032 

(80%)

414

(6.6%) 

846

(13.4%) 

7

Дархан-Уул

56.0

40

24 714

(72.5%)

1 628

(4.8%)

7 764

(22.8%)

8

Дорноговь

61.0

57 

20 434

(77.8%) 

1 476

(5.6%) 

4 336

(16.6%) 

9

Дорнод

55.5

72 

21 291

(78.8%) 

1 433

(5.3%) 

4 292

(15.9)

10

Дундговь

53.3

 52

 12 786

(83.2%)

856 

(5.6%)

1 726

(11.2%)

11

Завхан

61.1

109 

22 058

(81.1%) 

1 915

(7%) 

3 220

(11.8%)

12

Өвөрхангай

55.8

110 

32 879

(84.1%) 

1 915 

(4.9%)

4 284

(11%) 

13

Өмнөговь

52.7

61 

17 870

(78.8%) 

1 625

(7.2%) 

3 170

(14%) 

14

Орхон

58.9

38

27 408

(74.3%)

1 530

(4.1%)

7 962

(21.6%)

15

Сүхбаатар

64.6

65 

23 215

(91.2%) 

880

(3.5%) 

1 356

(5.3%) 

16

Сэлэнгэ

51.2

56 

25 149

(75.2%) 

2 401

(7.2%) 

5 901

(17.6%) 

17

Төв

54.5

98 

26 481

(82.5%) 

1 560

(4.9%) 

4 073

(12.7%) 

18

Увс

58.6

92 

23 642

(86.4%) 

1 063

(3.8%) 

2 689

(9.9%) 

19

Ховд

60.3

91 

24 366

(76.3%) 

3 349

(10.4%) 

4 176

(13.3%) 

20

Хөвсгөл

55.9

 129

32 931

(72%) 

4 901

(10.7%) 

7 937

(17.3%) 

21

Хэнтий

63.7

89 

26 356

(84.7%) 

2 361

(7.6%) 

2 393

(7.7%) 

 

 

 

Дүүрэг

 

 

Ирц

/хувиар/

 

 

Хэсгийн хороо

Нэр дэвшигчийн авсан санал

 

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ


ЗХЭЭ

Д.Энхбат

1

Сүхбаатар

64.3

42

32 710

(60.6%)

3 193

(5.9%)

18 090

(33.5%)

2

Чингэлтэй

59.7

 

35 830

(66%) 

2 757

(5.1%) 

 15 680

(28.9%)

3

Сонгинохайрхан

58.7

 102

79 244 

(71.6%)

4 742

(4.3%) 

26 692 

(24.1%)

4

Баянгол

66.5

77

48 954

(55.9%)

8 361

(9.5%)

30 249

(34.5%)

5

Хан-Уул

63.4

 62

43 237

(57.5%) 

 4 063

(5.4%)

27 890

(37.1%) 

6

Баянзүрх

60.6

103 

82 796 

(63.3%)

5 627

(4.3%) 

42 414

(32.4%)

7

Багануур

59.1

11

7 940

(75.4%)

670

(6.4%)

1 920

(18.2%)

8

Налайх

58.7

13

10 309

(76.1%)

667

(4.9%)

2 570

(19%)

9

Багахангай

64.8

2

1 492

(87.1%)

65

(3.8%)

155

(9.1%)

 

Улаанбаатар хот

61.6

457

 342 512

30145 

 165 660

 

 

 

 

 

Гадаадад байгаа иргэд

Нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн

/тоогоор/

 

Санал өгсөн

/  тоогоор/

Нэр дэвшигчийн авсан санал

 

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ


ЗХЭЭ

Д.Энхбат

1

7394

5618

1 175 

160 

4 084 

Холбоотой мэдээ