"Сайншанд-60" аянд байгууллагууд нэгдэж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-10 15:37:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хот үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна.

Сумын Засаг даргын энэ оны А/92 дугаар захирамжаар Сайншанд хотын түүхт 60 жилийн ойг тохиолдуулан "Сайншанд-60" аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аянаар гэр хороолол,  нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайг тохижуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ удаа "Онцгой байдлын газар" нэгдэж байгууллагынхаа гаднах орчин, өнгө үзэмжийг сайжруулсан байна. Төрөлх хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах их үйлсэд нэгдэж буй байгууллагуудад албаныхан талархал дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд