Эрүүл мэндийн гурван ажилтан халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-10 17:20:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, тасгийн дарга Д.Бадрал нар өглөө.

Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол нэмэгдсэн байна. Булган суманд тав, Могод суманд нэг, Гурванбулаг суманд зургаан иргэн халдвар авсан нь батлагджээ. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нийт 332 тохиолдол бүртгэгдсэн байна.

- Сүүлийн хоногт Булган суманд нэмэгдсэн халдварын тохиолдлын хувьд 1-р багаас нэг, 5-р багаас нэг, тусгаарлалтад байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмнэлгийн ажилтан гурав байна. Өнөөдрийн байдлаар 137 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд дөрөв, хүндэвтэр дөрөв, хөнгөн 129 байна.

Аймгийн хэмжээнд гурван иргэн нас барсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Холбоотой мэдээ